БАР ЖИЛД ЗОРИУЛСАН ДАВХАР БЭЛЭГТЭЙ УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ.

2022-01-04 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Айлчлан тохиож буй Бар жилийг угтан СКАЙтел болон СКАЙмедиагийн бүх хэрэглэгчдэд зориулсан Эрэлхэг бар тэргүүтэй 4 төрлийн карт худалдаанд гарлаа. Та цэнэглэлт тутамдаа  дата урамшуулал авч, картын ард байрлах QR кодыг уншуулаад давхар бэлгийн эзэн болоорой. 2022 оны хамгийн эхний урамшуулалд бар жилд тусгайлан зориулсан цаасан картаас гадна дижитал цэнэглэлт ч мөн хамаарах болно.

Тусгайлан бүтээсэн КАРТ-ын танилцуулга.  

1000₮-ийн Бүтээлч бар карт

3000₮-ийн Мэргэн бар карт

6000₮-ийн Сэргэлэн бар карт

10’000₮-ийн Эрэлхэг бар

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картын урамшуулал

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэлт бүрдээ дата урамшуулал авах бөгөөд нэмэлтээр QR кодыг уншуулж үйлчилгээний эрх бүхий олон бэлгийн эзэн болох боломжтой. Мөн 6000₮ болон 10,000₮-ийн цэнэглэлт хийгээд СУПЕР бэлэг болох iPhone 13 болон iPad-ийн эзэн болоорой. Супер бэлгийг 2022 оны 1 сарын 11-нээс эхлэх 7 хоног бүрийн Мягмар гарагт СКАЙтел пэйж хуудаснаа тодруулах болно. 

  • QR кодыг дурын QR код уншигчаар уншуулах боломжтой.
  • Урамшууллын үлдэгдлийг 777 дугаарт bonus/ data гэж илгээн шалгана.

Дараа төлбөрт үйлчилгээний цэнэглэлтийн урамшуулал

Бар жилийн картаар Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэх боломжтой бөгөөд Картын ард байрлах QR кодыг уншуулаад нэмэлт урамшууллаа аваарай. Мөн 6000₮ болон 10,000₮-ийн цэнэглэлт хийсэн тохиолдолд 7 хоног бүр тодруулах iPhone 13 болон iPad-ийн эзэн болох эрхийг бэлэглэх болно.

  • Дараа төлбөрт дугаарыг цэнэглэхдээ 777 дугаарт L гэж бичин зай аваад 16 тэмдэгт бүхий /нууцлалтай орон/ илгээнэ. Харин хэрэглээгээ шалгахдаа DATA гэсэн утгийг 777 дугаарт илгээнэ.

Бар жилд зориулан бүтээсэн Тусгай картаас 10 ширхэгийг аваад 1 ширхэгийг бэлгэнд аваарай. 12 жилийн дараа ахин тохиож буй БАР жилдээ цэцэн мэргэн, цэгц бүтээлч, өөдрөг сэргэлэн, өвч эрэлхэг өлзий буянтай байх болтугай.