Асуулт Хариулт

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

1. Үйлчилгээ хооронд хэрхэн шилжих вэ? Хоног нэгж устах уу?

DO DATA үйлчилгээнд 333 дугаарт “Data”, SKYphone 3.0 үйлчилгээнд 333 дугаарт “CALL” гэж илгээн шилжинэ.

Үйлчилгээ хооронд шилжихэд үнэгүй, 30 хоногт 1 удаа шилжих боломжтой.

2. Бага хэмжээний дата багц байдаг уу?

24 цагийн 1GB дата 1500₮, 5 хоногийн 4GB дата 5000₮.

Та урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

3. Багц яаж идэвхжүүлэх вэ?

123 дугаар өөрийн сонгосон багцын нэрийг илгээж идэвжхүүлнэ.

Багцын төрөл болон түлхүүр үгийг урьдчилсан төлбөрт бүтээгдэхүүн цэсний нэмэлт дата багц хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

4. Бонусын үлдэгдэл, дата үлдэгдэл, нэгжийн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?

123 дугаарт Bonus, Data гэж илгээн бонус болон дата үлдэгдэлээ шалгана. 211 дугаараар өөрийн нэгж болон хоногоо шалгана.

5. Нэгж зээлэх, нэгж шилжүүлэх үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

1530 дугаарт зээлэх нэгжний хэмжээгээ бичин нэгж зээлнэ. [1000]

1525 дугаарт нэгж илгээх дугаараа, илгээх нэгжний хэмжээтэй хамт бичнэ. [96XXXXXX 1000]

6. Дугаараа ашиглаагүй хэдий хугацаанд дугаараа сэргээх боломжтой вэ?

Үйлчилгээний хоног дууссанаас хойш 104 хоног дотор хоногтой цэнэглэгч картаар цэнэглээд үйлчилгээг сэргээн дугаараа ашиглах боломжтой.

7. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн эзэмших эрхийг хэрхэн шилжүүлэх вэ?

Хэрэглэгч өөрийн биеэр иргэний үнэмлэх, шилжүүлэн өгөх гэж буй хэрэглэгч түүний иргэний үнэмлэхийн хамт салбарт хандан шилжүүлэх боломжтой. Эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1515 дугаарт залгаж эсвэл үйлчилгээний салбарт хандан авах боломжтой.

Дараа төлбөрт үйлчилгээ

1. Дата багц яаж идэвхжүүлэх вэ?

Дараа төлбөрт хэрэглэгч дата багц идэвхжүүлэхдээ 123 дугаар мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой. Идэвхжүүлэх багцын төлбөр сарын үйлчилгээний төлбөр дээр нэмж тооцогдоно. Дата үйлчилгээний талаар дэлгэрэнгүйг Энд дарж авна уу.

2. Ярианы дэлгэрэнгүй жагсаалтаа хэрхэн авах вэ?

Ярианы дэлгэрэнгүй жагсаалт нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл тул та өөрийн цахим үнэмлэхийн хамт үйлчилгээний Төв болох Скайтел Плазад хандана боломжтой.

3. Төлбөрөө хувааж төлж болох уу?

Төлбөр төлөх хугацаа хэтэрч таны үйлчилгээний эрх хаагдсан бол дугаараа нээлгэхийн тулд таны төлбөрийн үлдэгдэл 5,000 төгрөгөөс бага байх шаардлагатай. Хэрэв уг нөхцлийг хангаж байвал та төлбөрөө хуваан төлөх боломжтой.

4. Өмнөх сарын төлбөрөө яаж шалгах вэ?

Та 1510 дугаарт YYYYMM гэсэн мессэж илгээн өмнөх саруудынхаа төлбөрийг шалгах боломжтой. Жишээ нь: 201601 гэж илгээнэ.

5. Багцад дагалдах үйлчилгээний эрхээ хэрхэн шалгах вэ?

Та 1510 дугаарт “U” гэсэн мессэжийг илгээн үндсэн үйлчилгээний багцад дагалдах хэрэглээний эрх болон тухайн сарын хэрэглээгээ шалгах боломжтой.

6. Сарын сүүлээр хэрэглэгч болоход суурь хураамж бүтэн бодогдох уу?

Таны шинэ хэрэглэгч болсон эхний сарын суурь хураамж хэдний өдөр хэрэглэгч болсноос хамааран сарын суурь хураамж дараах нөхцлөөр тооцогдоно. сарын 1-10 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 100%, сарын 11-20 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 50%, сарын 21-30 өдөр: Багцад дагалдах эрх бүтнээр олгогдож суурь хураамж 30% тооцогдоно.

Дата үйлчилгээ

1. 100 MB-ээр юу хийж болох вэ?

  • 100 ширхэг и-мэйл явуулахад = 100 MB
  • 3 цагийн турш MP3 хөгжим сонсоход = 100 MB
  • 6 цагийн туршвэб хуудсаар аялахад = 100 MB
  • 100 ширхэг пост фэйсбүүкдээ оруулахад = 100 MB
  • 50 минутийн турш энгийн видео бичлэг үзэхэд = 100 MB
  • 25 ширхэг тоглоом, дууны аппликейшн татахад = 100 MB

2. 1 GB-ээр юу хийж болох вэ?

  • 5,000 ширхэг энгийн и-мэйл бичнэ
  • 9 цагийн турш MP3 хөгжим сонсоно
  • 44 цагийн турш вэб хуудсаар aялна
  • 5 цагийн турш видео бичлэг үзнэ
  • 1000 ширхэг пост фэйсбүүктээ оруулна.