Лавлах утасны үйлчилгээ

Үйлчилгээний танилцуулга: Скайтел компани нь 2012 онд лавлах үйлчилгээний дэлхийн стандартад нийцсэн “IP Call Center” системийг нэвтрүүлсэн. Тус систем нь дуудлагын бичлэгийг бүрэн хийх боломжтой, мэргэжлийн хяналт, тайлангийн уян хатан систем бүхий дэвшилтэт технологи юм.

Лавлах утасны үйлчилгээ

Мэргэжлийн болон харилцааны ур чадвартай операторууд гаднаас ирэх дуудлага бүрт хариу өгч, хэрэглэгчидтэй шууд харилцах үйлчилгээ юм. IPCC төхөөрөмж, Оператор гэсэн хосолсон хэлбэрээр үйлчилгээг цогцоор нь ашиглах боломжтой.

Лавлах шугамын түрээсийн үйлчилгээ

Лавлах утасны систем хангамж, тоног төхөөрөмжийг түрээслэх, өөрийн байгууллага дээрээ байршуулан ашиглах боломжтой.

Онцлог, Давуу тал

  • Зорилтот хэрэглэгчдэд мэдээ мэдээлэл хүргэх боломжтой.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэрэнгүй сурталчилах, Борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
  • Хэрэглэгчийн үйлчилгээнд гарсан доголдлыг шуурхай илрүүлэх, засах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.
  • Боловсон хүчин шинээр бэлтгэх, сургах цаг хугацааг хэмнэнэ.
  • Операторын ажлын гүйцэтгэл болон үйлчилгээний чанарт шууд мониторинг хийх боломжтой.
  • Операторын мэдээлэл хүргэсэн бичлэг бүр хадгалагдаж үлдэнэ.
  • Техник тоног төхөөрөмжтөй холбоотой нэмэлт зардал байхгүй