Монгол киног GoPlus-с

2024-01-16 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

GO+ Android TV төхөөрөмжийн багцууд шинэчлэгдэж урьдчилсан төлбөрт PLAY+, LIVE+ багцуудтай боллоо. 

Та 9000 цагийн кино сантай бүх цаг үеийн Монгол кинонуудыг нэг дороос амар хялбараар үзэх боломжтой. GO+ Android TV төхөөрөмжийн дуу хоолой таних функцийг ашиглан Монгол хэлээр үзэхийг хүссэн киноны нэрээ хэлж хайн, киногоо үзээрэй.  

Мөн багцаа 30, 90, 180, 365 хоногоор буюу олон хоногоор идэвхжүүлэх боломжтой тул нэг цэнэглээд илүү хэмнэлттэйгээр кино контент, ТВ сувгийн ертөнцөөр хязгааргүй аялаарай. 

Кино контент, ТВ сувгийг багтаасан “PLAY+” багц 

Та сар бүр шинээр нэмэгдэх 10 киног төлбөргүй үзэхээс гадна багцад дагалдах монголын бүх цаг үеийн хит кинонууд болон Холливуд, Солонгосын шилдэг 3000 гаруй контентоос үзээрэй. 

Мөн спортын Premier Sports 5 суваг, киноны Asianbox, Moviebox, хүүхдийн ZooMoo, Cbeebies зэрэг гадаад, дотоод шилдэг сувгуудыг 96 цаг нөхөж, ухраах, эхнээс нь үзэх боломжтой. 

Бүх сувгийг хязгааргүй үзэх “LIVE+” багц 

Спорт сонирхогчдын заавал үзэх Premier Sports 5 суваг, кино сонирхогчдын Asianbox, Moviebox, хүүхдэд зориулсан Dreambox, Zoomoo, Cartoonito зэрэг гадаад, дотоодын хамгийн олон сувгийг нэг дороос 96 цаг нөхөж, ухраах, эхнээс нь үзэх боломжтой.

 

Та ашиглахад хамгийн хялбар, дэвшилтэт технологид суурилсан Android TV төхөөрөмжөө аваад бэлгэнд нь PLAY+ багцын 180 хоног ашиглах урамшууллын эрхтэй болоорой.  

Та Android TV төхөөрөмжтэй болсноор: 

  • 4K Ultra HD буюу өндөр чанартай дүрслэл 
  • Dolby 5.1 дуугаралттай кино контент 
  • Youtube  болон Видео сан дахь контентуудыг дуу хоолойгоор Монгол хэлээр хайн үзэх 
  • Google play store дээрх хүссэн апп болон тоглоомоо татаж ашиглах Android үйлдлийн систем 
  • Телевизийн хамгийн олон сувгийг 96 цаг нөхөж, ухраах, эхнээс нь үзэх үйлчилгээг авах боломжтой.