Скайтел групп, Хай-Фай Медиа групптай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2015-12-10 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр 2015 оны 12-р сарын 10-ны өдөр Корпорэйт Конвенц Зочид буудын Rome Танхимд

“Скайтел” Групп нь Монголын дуу хөгжмийн салбарт хөрөнгө оруулалт хийж, шинэ боломжийг нээх хамтын ажиллагааг эхлүүлэхээр “Хай-Фай Медиа” Групптэй санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бид хамгийн өргөн 3G сүлжээгээрээ дамжуулан  зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрөлтэйгээр, дуу хөгжмийг гар утсаараа цаг алдалгүй хүлээн авч, сонсох боломжийг нийт Монгол хэрэглэгчдэдээ хүргэхээр хамтран ажиллахаар боллоо.

 “Скайтел” групп нь гадаадын болон Монгол уран бүтээлчдийнхээ үнэ цэнэтэй оюуны бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр олон нийтэд хүргэх, улмаар Монголын дуу хөгжмийн салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилготой.

Дуу хөгжмийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, чанарын өндөр түвшинд таны сонорт бид хүргэнэ.