НААДМЫН МЯЛААЛГА ЭХЭЛЛЭЭ

2016-07-08 Видео реклам Мэдээ мэдээлэл Урамшуулал

 

НААДМЫН МЯЛААЛГА ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн их ойг бэлгэдэн хэрэглэгч түмэндээ 95 минут яриа, 950 MB дата эрхийн мялаалгаа өргөн барьж байна.

Шинэ хэрэглэгчийн мялаалга

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээг сонгон, шинэхэн хэрэглэгч болсноор Hi-Fi Music үйлчилгээг 1 сарын турш хязгааргүй ашиглах эрх, 95 минутын яриа, 95 хоногийн мялаалгатай. Дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний шинэ хэрэглэгч 1 сарын турш Hi-Fi Music үйлчилгээг хязгааргүй ашиглаж, сүлжээндээ хязгааргүй ярина.

Мялаалгатай 5000₮ карт

Мялаалгатай 5000₮ карт үйлчилгээний төрөл бүрд өгөөжтэй.

ӨНГӨЛӨГ ДАТА үйлчилгээний хэрэглэгчид 5000₮-өөр дансаа цэнэглэх бүрд үйлчилгээний үндсэн 15 хоногт ашиглах 2500₮ нэгж, 1GB дата, фэйсбүүк эрх, нэмээд 7 хоногийн турш бүх сүлжээнд ярих 95 минутын мялаалгатай.

ӨНГӨЛӨГ ЯРИА үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний үндсэн 5 хоногт ашиглах 2500₮ нэгж, 50 минутын ярианы эрхээс гадна, нэмээд мялаалгын 7 хоногт ашиглах 950 MB дата эрх авна.

ТАРИФАА УДИРДАХ үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний үндсэн 30 хоногт 50₮-ийн тарифаар ярих 5000 нэгж, мөн 7 хоногийн хугацаанд бүх сүлжээнд 95 минут ярих мялаалга хүртэнэ.

Skycall, d20 үйлчилгээний хэрэглэгчид мялаалгатай 6000₮-ийн картаар цэнэглэх бүрд 60₮-ийн тарифаар ярих 6000 нэгж, үйлчилгээний 90 хоногтой ба 7 хоногийн турш бүх сүлжээнд 95 минут ярих мялаалгатай. 

МОНГОЛдоогийн мялаалга

Дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчид 5000₮-ийг суурь хураамж дээрээ нэмж төлөн, сүлжээндээ хязгааргүй ярих боломжтой. Мөн СКАЙтелийн бусад дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид мялаалгын хугацаанд МОНГОЛдоо үйлчилгээнд шилжээд сарын турш сүлжээндээ хязгааргүй ярина.

 

Домгийн цэнхэр талыг Монгол наадам өнгөллөө

Дээлийнхээ захыг мушгиулж хүчит бөхчүүд дэвлээ

Дээлтэй наадмын хойморт эрчит нум эвшээлээ

Дорнын хөх тэнгэр дор шандаст хүлгүүд эргэлээ

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа

Дэнжийг хотойлгон сайхан наадаарай!