МОНГОЛдоо үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртгэлийн хураамж төлөхгүй

2016-10-12 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээг сонгон ашиглахаар төлөвлөж буй шинэ хэрэглэгчдэдээ, мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс тус үйлчилгээг сонгон хэрэглэх гэж байгаа эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан онцгой урамшууллаа зарлалаа.

            2016 оны 11 сарын 30-ныг дуустал МОНГОЛдоо үйлчилгээний шинэ хэрэглэгчид энгийн дугаарын бүртгэлийн хураамж 0₮, мөн сонгосон багцын суурь хураамжаас 3 сарын хугацаанд сар бүр 30% чөлөөлөгдөнө. Мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний одоогийн хэрэглэгч дугаартайгаа дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээнд шилжсэнээр сонгосон багцын суурь хураамжаас 3 сарын хугацаанд сар бүр 30% чөлөөлөгдөнө. Та МОНГОЛдоо хүссэнээрээ яриарай.

 

Хөгжил дэвшилд манлайлах гэрэлт ирээдүйг МОНГОЛдоо хамтдаа бүтээцгээе.