СКАЙМЕДИА КОРПОРАЦИ ICT EXPO-2018 ҮЗЭСГЭЛЭНГИЙН “ӨВӨРМӨЦ ОРОЛЦОГЧ”-ООР ШАЛГАРЛАА

2018-10-03 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Харилцаа холбоо, Мэдээлэл технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO үзэсгэлэн Мишээл экспо төвд энэ жил 12 дахь удаагаа 9-р сарын 30 болон 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, ерөнхий ивээн тэтгэгч СКАЙмедиа корпораци “Өвөрмөц оролцогч”-оор шалгарлаа.

“Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор явагдсан энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн хүрээнд форумууд зохион байгуулагдсанаараа онцлог болсон юм. Тухайлбал, ерөнхий ивээн тэтгэгч СКАЙмедиа Корпораци “Дижитал контент” сэдэвт форумыг амжилттай зохион байгуулж, СКАЙмедиа Корпораци ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон “Боломж ба сорилт” сэдвээр мөн “Амантун Мюзик групп” ХХК-ийн ерөнхий захирал, Playtime амьд хөгжмийн наадмыг үндэслэгч Ц.Нацагдорж: “Контентын экспортод бэлэн үү” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Форумын модератороор Монголын архитекторуудын Эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч, Хотын соёл, Метро стар нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Б.Батжав, панелистаар хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, СКАЙмедиа Корпораци ХХК Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор Д.Цэнгэл, Медиа групп ХХК гүйцэтгэх захирал А.Баярбат, Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж, “Woovoo”ХХК, M+App –ын үүсгэн байгуулагч, захирал Х.Эрдэнэбаяр нар оролцож уламжлалыг эвдсэн шинэ технологи, шинэ бизнес, хязгааргүй боломж, хамтын ажиллагааны өнөөгийн болон цаашдын бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

3 өдөр үргэлжилсэн үзэсгэлэнд СКАЙмедиа Корпорацийн тохижуулсан “Контент давалгаа” булан хамгийн хөл, хөдөлгөөнтэй, сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байж, зочлогсод СКАЙмедиад өдөр бүр нэмэгдэж буй Холливүүдийн Их Зургаан студи болон НВО сувгийн шилдэг контентүүд, бүтээгдэхүүн үйлчилгээтэй шинэлэг, сонирхолтой орчинд танилцахын хамт алдарт “Хаадын тоглоом” цувралын төмөр сэнтий, косплэй баатруудтай зургаа авахуулж, попкорны шагналтай эможигоор илэрхийлсэн кино тааврын ялагч болж, мөн СКАЙтел, СКАЙмедиа болон НВО, Huawei брэндийн гарын бэлгүүдтэй Shake&Win тоглож, олон сонирхолтой шагналын эзэд болсон юм.

Бидний “Кино давалгаа” булангаар зочлон, “Дижитал контент” сэдэвт форумд идэвхтэй оролцсон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Шинэлэг бүхэнд өнгөлөгч СКАЙмедиа Корпораци