Go SIM худалдаанд гарлаа

2023-01-10 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Скайтелын шинэ дугаар худалдан авахад үйлчилгээний салбарт заавал очих шаардлагагүй боллоо. Өөрт ойрхон GS25 сүлжээ дэлгүүрээс Go SIM-ээ худалдан аваарай. 

Go SIM картаа аваад www.skytel.mn веб хуудас руу хандаж, хүссэн дугаараа сонгож сим карттайгаа холбож идэвхжүүлэх шаардлагатай.

Go SIM дээрээ хэрхэн шинэ дугаар авах вэ?

Хэрэглэгч та www.skytel.mn веб сайтын Шинэ дугаар цэс рүү орж

  • Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний төрлөөс сонгоно. 
  • Дугаар сонгох хэсгээс дугаараа сонгон Go SIM цэсийг дарна.
  • Go SIM дээрх серийн дугаарыг Сим картны дугаар хэсэгт оруулснаар регистрийн дугаар оруулах цэс гарч ирнэ.
  • Та регистрийн дугаараа оруулан шалгах товч дарснаар e-Mongolia бүртгэлийн систем рүү нэвтэрч хувийн мэдээллээ баталгаажуулна.
  • И-мэйл хаяг болон холбоо барих утасны дугаарыг оруулж үргэлжлүүлэх товч дарсанаар таны дугаар амжилттай үүснэ..

/Дараа төлбөрт дугаар сонгосон тохиолдолд дэлгэцэд шинэ хэрэглэгчийн гэрээ гарч ирэх бөгөөд гэрээг зөвшөөрснөөр таны дугаар амжилттай үүснэ/

Энгийн дугаарын төлбөр 0₮.

Азын болон алтан дугаар сонгосон тохиолдолд банкны картаа холбож дугаарын төлбөрийг төлснөөр таны шинэ дугаар амжилттай үүснэ.

Анхаарах:

  • Зөвхөн хувь хэрэглэгч Go SIM дээр шинэ дугаар авах боломжтой.