KARAOKE багц шинээр нэмэгдлээ

2023-09-19 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

GO+ үйлчилгээнд хэзээ ч, хаана ч хүссэнээрээ дуулах боломжтой Монгол дууны KАРАОКЕ багц шинээр нэмэгдлээ.

Монголын үе үеийн шилдэг хит 3000 гаруй дуутай тус багцыг идэвхжүүлснээр та дуртай дуугаа дурын төхөөрөмж дээрээс буюу гар утас, таблет, компьютер, зурагт, Андройд ТВ төхөөрөмж дээрээ дагаж дуулах боломжтой.

KАРАОКЕ багцын давуу тал

  • Дуу бүр өөрийн албан ёсны эрхтэй видео дүрс, клиптэй
  • Дуугаа дуучны хоолойтой болон үг, аятай  гэсэн хоёр хэлбэрээр сонгож сонсох, дуулах боломжтой
  • Сар бүр шинэ дуу нэмэгдэнэ
  • Гэртээ, хөдөө, зусландаа гээд хаана ч дуулах боломжтой

Урамшуулал: 10/31-нийг дуустал хугацаанд та тус багцыг идэвхжүүлэн төлбөргүй ашиглаж, Монгол KАРАОКЕ багцтай танилцаарай.

Идэвхжүүлэх заавар: www.goplus.mn ➡️ Данс цэнэглэх ➡️ Багц ➡️ Karaoke ➡️ Идэвхжүүлэх товч дарах 

Багцын үнэ:   5900 төгрөг