МАШИНТАЙ ДАТАТАЙ НЭГЖТЭЙ урамшууллын супер ялагч тодорлоо

2023-11-06 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Скайтел группээс “МАШИНТАЙ, ДАТАТАЙ, НЭГЖТЭЙ” урамшууллын супер ялагчаа тодруулж, цоо шинэ Geely Azkarra автомашиныг нь гардуулан өглөө.

Өнгөрсөн 2 сарын турш үргэлжилсэн МАШИНТАЙ, ДАТАТАЙ, НЭГЖТЭЙ урамшууллын хүрээнд Скайтелийн бүх хэрэглэгчид нэгж цэнэглэлт, төлбөр төлөлт бүрдээ дата, нэгжийн урамшуулал бэлгэнд авч мөн дата багц авсан хэрэглэгчдээсээ долоо хоног бүр ухаалаг гар утас, ухаалаг цаг, скүүтэр зэрэг бэлгийн эздийг тодруулсан. Харин 11-р сарын 1-ний өдөр NTV телевизээр урамшууллын супер бэлэг Geely Azkarra автомашины цор ганц ялагчийг тодруулсан билээ.

Энэ намрын хамгийн том, хамгийн супер бэлгийн ялагчаар авто тээврийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж буй орон нутгийн түгээлтийн жолооч Х.Бат-Эрдэнэ тодорсон бөгөөд тэрээр 2023 оны цоо шинэ будаг нь ханхалсан автомашинаа гардан авлаа.

МАШИНТАЙ, ДАТАТАЙ, НЭГЖТЭЙ урамшууллын супер бэлгийн эзэн Х.Бат-Эрдэнэ:

“Би 2011 оноос хойш 12 дахь жилдээ СКАЙтелийн дугаараа барьж байна. Манай гэр бүлийнхэн ч бас олон жилийн турш СКАЙтелийн дугаарыг үнэнчээр ашиглаж байгаа. МАШИНТАЙ, ДАТАТАЙ, НЭГЖТЭЙ урамшууллын супер бэлгийн эзнийг тодруулж байх үед би Архангай аймагт хөдөө, сүлжээгүй газар явж таарсан. Явж байгаад сүлжээ ортол утсанд маш олон дуудлага ирсэн байхаар нь бүр гайхаад харж байтал танихгүй дугаараас дуудлага ирж “Та машины ялагч болсон байна. Танд баяр хүргэе” гэж хэлсэн. Удалгүй ахин олон дуудлага ирж танихгүй хүмүүсийн баярын мэндчилгээнүүд хөвөрсөн. Бүр гайхаад эхнэрлүүгээ залгаж, эхнэр сувгаа ухрааж үзээд үнэн болохыг нь мэдсэн дээ. Хүн чинь тийм сайхан мэдээ сонсоод итгэдэггүй юм билээ. Тухайн үедээ юу болоод байна аа үнэн үү л гэж бодож байсан. Унтаад өглөө нь сэрээд ч яг зүүд юм шиг л санагдаад байсан. Ийм сайхан унаатай болж байгаадаа их баяртай байна. Машинаа хүлээж авахаар өнөөдөр гэр бүл, хамаатнуудын хамт хүрэлцэн ирлээ. Скайтелийнхаа хамт олонд маш их баярлалаа, та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье. Бүгд над шиг азтай байхыг хүсэж байна.” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

МАШИНТАЙ, ДАТАТАЙ, НЭГЖТЭЙ урамшуулал нь орон даяар Скайтелийн бүх хэрэглэгчдийг хамарсан бөгөөд урамшуулалд оролцсон бүх хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье. Дараа дараагийн супер бэлэгтэй урамшууллууд ар араасаа үргэлжлэх бөгөөд дараагийн супер бэлгийн ялагчаар та ч тодрох боломжтой шүү.