Скайтел групп ISO27001, ISO9001, ISO45001, стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ

2023-11-16 Мэдээ мэдээлэл

Скайтел групп нь Олон улсын ISO27001, ISO9001, ISO45001, стандартуудын шаардлагуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага боллоо.

ISO27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлснээр бид Хэрэглэгч болон харилцагч байгууллагууддынхаа мэдээллийн нууцлалтай байдлыг хангаж илүү аюулгүй, найдвартай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

ISO9001:2015 Чанарын стандартыг хэрэгжүүлснээр хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэн хүргэнэ.

ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлснээр ажилтан болон хэрэглэгч, оролцогч талуудынхаа эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аливаа эрсдэлийг хянаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах юм.