ДЭЛХИЙН 130 ГАРУЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ОЛОН УЛСЫН ДАТА eSIM НЭВТЭРЛЭЭ

2023-11-24 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ Видео реклам

eSIM дэмждэг утастай бүх үүрэн операторын хэрэглэгчид өөрийн хэрэглээнд тааруулан дэлхийн хаанаас ч идэвхжүүлэх боломжтой Олон улсын дата eSIM үйлчилгээг Skytel.mn болон СКАЙтелийн аппликейшн ашиглан хүссэн улс орныхоо дата eSIM - ийг худалдан авах боломжтой.

  • Зөвхөн eSIM дэмждэг утастай хэрэглэгчид багц идэвхжүүлэх боломжтой
  • Багц худалдан авалт хийсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй
  • Багц идэвхжүүлсний дараа Хэрэглээ шалгах хэсгээс идэвхжүүлсэн багцын мэдээллээ харах боломжтой.
  • Онлайн төлбөрийн сувгуудаар төлбөр төлөх боломжтой.
  • Скайтелын Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр дээрээ, Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нэгжээсээ хасуулан багц авах бол зөвхөн Skytel.mn -ээс худалдан авалт хийнэ.
  • Тухайн улсын сүлжээнд бүртгүүлж, идэвхжүүлсэн багцаа ашиглаж эхэлснээр хоног тооцогдож эхэлнэ.
  • Багц сонгох үед хэрэглэгч имэйл хаягаа бүртгүүлэх бөгөөд төлбөр төлөлт амжилттай хийгдсэнээр тухайн мэйл хаягт eSIM-ний QR кодыг илгээгдэнэ

Заавар бичлэг